Баянзүрх дүүргийн шүүх
· БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1965 оны 4-р сарын 19-ний өдрийн 79-р зарлигаар Улаанбаатар хотыг 4 районд бүсчилэн хувааж засаг захиргааны зохион байгуулалтыг өөрчилсний дагуу мөн оны 6-р сарын 26-ны өдөр хуралдсан Найрамдалын районы Ардын Депутатуудын хурлын анхдугаар чуулганаар Найрамдалын районы ардын шүүхийг анх үүсгэн байгуулжээ.
· Шүүхийн анхны даргаар Д.Алтангэрэл, шүүгчээр Г.Цэдэндамба, ардын төлөөлөгч Д.Цэвээнравдан, нарийн бичгийн дарга Ж.Дашдаваа, бичээч Д.Ишбалжир, зарлага Д.Цэвэлмаа, тогтоол гүйцэтгэгч Н.Будхүү нар ажиллаж байв. Монгол Улсын Их Хурлын 1993 оны 6-р сарын 14-ний өдөр баталсан "Шүүх байгуулах тухай” хуулиар Найрамдалын районы ардын шүүхийг "Баянзүрх-Гачуурт дүүргийн шүүх” гэсэн нэртэйгээр шинэчлэн байгуулсан бөгөөд 1994 оны 7-р сарын 8-ны өдөр "Шүүх байгуулах тухай хууль”-д өөрчлөлт оруулснаар "Баянзүрх дүүргийн шүүх” хэмээн нэрлэх болжээ.
Баянзүрх дүүргийн шүүхийн дарга, ерөнхий шүүгчээр
ажиллаж байсан хүмүүс:
1.Д.Алтангэрэл 1965-1969
2.Л.Сүрэнхорлоо 1969-1972
3.Д.Минжүүр 1972-1973
4.Д.Дашдорж 1973-1984
5.Ц.Сайнбаяр 1984-1989
6.С.Ичинхорлоо 1989-1993
7.Л.Даваасүрэн 1993-1996
8.Д.Цэвээнцэрэн 1996-2001
9.Ё.Цогтзандан 2001-2007
10.Б.Баатар 2008-2013
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх
Шүүхийн шинэчлэлийн хүрээнд 2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр шүүх байгуулах тухай/шинэчилсэн найруулга/ хуулийн 2 дугаар зүйл: Анхан шатны шүүхийн байршил, тэдгээрийн нутаг дэвсгэрийн харьяаллыг тогтоосны дагуу Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх хэмээн нэрлэж Улаанбаатар хот зүүн бүс, Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэр харьяалагдаж, хуучнаар Баянзүрх дүүргийн шүүхийн байранд байрлана.
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн ерөнхий шүүгчээр М.Алдар 2014-оноос 2015 он
Баянзүрх,Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүх
Улсын Их Хурал Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, 2015 оны долдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан Шүүх байгуулах тухай хуулийн дагуу шинэчилсэн найруулгаар 2013 оны Шүүх байгуулах тухай хуульд заасан "Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх”, гэж нэрлэснийг өөрчилнө. "Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх” хэмээн харьяалах нутаг дэвсгэрийн нэрээр нэрлэгдсэн.
Шүүхийн шинэчлэлийн хүрээнд 2015 оны 06 дүгээр сарын 19-ний өдөр шүүх байгуулах тухай/шинэчилсэн найруулга/ хуулийн 2 дугаар зүйл: Анхан шатны шүүхийн байршил, тэдгээрийн нутаг дэвсгэрийн харьяаллыг тогтоосны дагуу Баянзүрх,Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүх хэмээн нэрлэж Улаанбаатар хот, Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэр харьяалагдаж, хуучнаар Баянзүрх дүүргийн шүүхийн байранд байрлана.
Баянзүрх,Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр М.Алдар 2014-оноос 2016 он
Баянзүрх дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул 2016 оноос
© Copyright 2020. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар