Хүн худалдаалах, бэлгийн мөлжлөг, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, хүчиндэх зэрэг гэмт хэргийн гэрч, хохирогч болон насанд хүрээгүй хохирогчийг дахин хохироохгүй байх, сэтгэцийн гэмтлийг бууруулах зорилгоор Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гэрч, хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах өрөөнд шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг АНУ-ын Төрийн Департаментын санхүүгийн дэмжлэгтэйгээр Азийн сан, Дэлхийн зөн олон улсын байгууллага хамтран хэрэгжүүлж буй “Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь” төслөөс гардуулах ажиллагаа өчигдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.

Leave a Reply