Нийслэлийн Прокурорын газраас Л.Алтанхуяг, Б.Хулансамбуу, Б.Ууганзаяа, Н.Батцэнгэл нарын нэр бүхий 16 яллагдагчид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэгт яллагдагч, тэдгээрийн өмгөөлөгч нараас урьдчилсан хэлэлцүүлгийн хүсэлт гаргасныг шүүх 09 дүгээр сарын 08-ны өдөр хянан хэлэлцлээ.
Яллагдагч, тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргасан “...хэргийг прокурорт буцаалгах, нэмэлт ажиллагаа хийлгэх...” хүсэлтийг шүүх хүлээн авахаас татгалзаж, яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр товлов.
Шүүх хуралдаан болтол яллагдагч нарт урьд авсан хувийн баталгаа болон цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН
ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
Leave a Reply