Сүхбаатар дүүргийн шүүх
· БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1965 оны 4-р сарын 19-ний өдрийн 79-р зарлигаар Улаанбаатар хотыг 4 районд бүсчилэн хувааж засаг захиргааны зохион байгуулалтыг өөрчилсний дагуу мөн оны 6-р сарын 29-ний өдөр хуралдсан Сүхбаатарын районы Ардын депутатуудын хурлын анхдугаар чуулганаар Сүхбаатарын районы Ардын шүүхийг анх үүсгэн байгуулжээ.
· Сүхбаатар дүүргийн шүүхийн анхны даргаар М.Төмөржав, шүүгчээр Ж.Норзод, Г.Долгорсүрэн, Г.Лхамжав, Б.Цэдэн, нарийн бичгийн дарга Ц.Минжмаа, Б.Отгон, бичээч Д.Цэндсүрэн, зарлага Н.Балжирмаа, 25 ардын төлөөлөгч ажиллаж байв.
Сүхбаатар дүүргийн шүүхийн дарга, ерөнхий шүүгчээр
ажиллаж байсан хүмүүс:
1.М.Төмөржав 1965-1968
2.С.Сономхүү 1968-1977
3.Б.Дамдинбазар 1977-1984
4.Б.Болд 1984-1987
5.Ж.Цэрэндолгор 1987-1990
6.Н.Чадраабал 1990-1992
7.Д.Тунгалаг 1992-1993
8.Т.Уранцэцэг 1993-2000
9.Д.Дамдиндорж 2000-2004
10.Н.Сүхбаатар 2004-2011
11 Э.Соёмбо-Эрдэнэ -2011-2013
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх
Шүүхийн шинэчлэлийн хүрээнд 2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр шүүх байгуулах тухай/шинэчилсэн найруулга/ хуулийн 2 дугаар зүйл: Анхан шатны шүүхийн байршил, тэдгээрийн нутаг дэвсгэрийн харьяаллыг тогтоосны дагуу Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх хэмээн нэрлэж Улаанбаатар хот зүүн бүс, Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэр харьяалагдаж, хуучнаар Баянзүрх дүүргийн шүүхийн байранд байрлана.
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн ерөнхий шүүгчээр М.Алдар 2014-оноос 2015 он
Баянзүрх,Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүх
Улсын Их Хурал Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, 2015 оны долдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан Шүүх байгуулах тухай хуулийн дагуу шинэчилсэн найруулгаар 2013 оны Шүүх байгуулах тухай хуульд заасан "Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх”, гэж нэрлэснийг өөрчилнө. "Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх” хэмээн харьяалах нутаг дэвсгэрийн нэрээр нэрлэгдсэн.
Шүүхийн шинэчлэлийн хүрээнд 2015 оны 06 дүгээр сарын 19-ний өдөр шүүх байгуулах тухай/шинэчилсэн найруулга/ хуулийн 2 дугаар зүйл: Анхан шатны шүүхийн байршил, тэдгээрийн нутаг дэвсгэрийн харьяаллыг тогтоосны дагуу Баянзүрх,Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүх хэмээн нэрлэж Улаанбаатар хот, Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэр харьяалагдаж, хуучнаар Баянзүрх дүүргийн шүүхийн байранд байрлана.
Баянзүрх,Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүх Ерөнхий шүүгчээр М.Алдар 2014-оноос-2016 он
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр М.Алдар 2016-оноос-2018 он
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар 2019 оноос
© Copyright 2020. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар