Чингэлтэй дүүргийн шүүх
· Монгол улсын Их Хурлын 1993 оны 6-р сарын 14-ний өдөр баталсан "Шүүх байгуулах тухай” хуулиар "Чингэлтэй дүүргийн шүүх”-ийг шинээр үүсгэн байгуулав.
· Тус шүүхийн анхны ерөнхий шүүгчээр Д.Мөнхтуул, шүүгчээр Л.Бямбаа, С.Ичинхорлоо, Ж.Энхтуяа, Р.Аззаяа, Д.Хуяг, Н.Батхолбоо, нарийн бичгийн дарга Б.Дамдинбазар, С.Дэлгэрцэцэг, Д.Наранцэцэг, бичээч Л.Энхбилэг, зарлага Н.Ёолк нар ажиллаж байв.
Чингэлтэй дүүргийн шүүхийн ерөнхий шүүгчээр
ажиллаж байсан хүмүүс:
1.Д.Мөнхтуул 1993-2000
2.Л.Сарангэрэл 2000-2007
3 Д.Цогтсайхан 2007-2013 он хүртэл
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх
Шүүхийн шинэчлэлийн хүрээнд 2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр шүүх байгуулах тухай/шинэчилсэн найруулга/ хуулийн 2 дугаар зүйл: Анхан шатны шүүхийн байршил, тэдгээрийн нутаг дэвсгэрийн харьяаллыг тогтоосны дагуу Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх хэмээн нэрлэж Улаанбаатар хот зүүн бүс, Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэр харьяалагдаж, хуучнаар Баянзүрх дүүргийн шүүхийн байранд байрлана.
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн ерөнхий шүүгчээр М.Алдар 2014-оноос 2015 он
Баянзүрх,Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүх
Улсын Их Хурал Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, 2015 оны долдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан Шүүх байгуулах тухай хуулийн дагуу шинэчилсэн найруулгаар 2013 оны Шүүх байгуулах тухай хуульд заасан "Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх”, гэж нэрлэснийг өөрчилнө. "Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх” хэмээн харьяалах нутаг дэвсгэрийн нэрээр нэрлэгдсэн.
Шүүхийн шинэчлэлийн хүрээнд 2015 оны 06 дүгээр сарын 19-ний өдөр шүүх байгуулах тухай/шинэчилсэн найруулга/ хуулийн 2 дугаар зүйл: Анхан шатны шүүхийн байршил, тэдгээрийн нутаг дэвсгэрийн харьяаллыг тогтоосны дагуу Баянзүрх,Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүх хэмээн нэрлэж Улаанбаатар хот, Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэр харьяалагдаж, хуучнаар Баянзүрх дүүргийн шүүхийн байранд байрлана.
Баянзүрх,Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүх Ерөнхий шүүгчээр М.Алдар 2014-оноос-2016 он
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Б.Мөнхбаяр 2016 оноос - 2021 он
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун 2021 оноос
© Copyright 2020. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар