СЭТГҮҮЛЧ Л.БАЯРЖАРГАЛД ЦАГДАН ХОРИХ ТАСЛАН СЭРГИЙЛЭХ
АРГА ХЭМЖЭЭ АВАХААС ТАТГАЛЗАЖ ШИЙДВЭРЛЭВ
Шийдвэрийн дугаар: 2023/ШЗ/59-т
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Процессын тоймын дугаар, огноо: №03, 2023.03.06
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас иргэн Л.Баяржаргалыг Б.Анхбаяртай бүлэглэн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, 14 дүгээр хороо, Аман хуур хотхонд очиж бичлэг хийн улмаар О.Х, Г.О нарын эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл болох бичлэгийг тараахаар сүрдүүлж, 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 500.000 төгрөгийг шилжүүлэн авч, бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн гэмт хэрэгт холбогджээ.
Үүнээс гадна, Л.Баяржаргалыг Баянгол дүүргийн прокурорын газраас 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байх тул түүнийг “дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй” үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг Чингэлтэй дүүргийн прокуророос шүүхэд ирүүлснийг тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэж шүүх үзвэл тухайн этгээдэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар заажээ.
Шүүхээс Л.Баяржаргалд “гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэн прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.
Процессын тойм бэлтгэсэн: Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал
Leave a Reply