Канад улсын Альберта мужийн Хааны Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, хатагтай Мэри Моро, Нью Брансвик мужийн Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, ноён Марк Ричард болон Канад Улсын Холбооны шүүхийн асуудал эрхлэх газрын олон улсын хөтөлбөрийн ахлах шинжээч, хатагтай Наталья Хородецки болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн А.Отгонцэцэг, Шүүхийн сахилгын хорооны гишүүн Г.Цагаанцоож, Д.Мягмарцэрэн нар 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр буюу өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцаж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар хүлээн авч уулзлаа.
Leave a Reply