Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох хэргийн талаар
Шийдвэрийн дугаар: 2021.12.16 2021/ШЦТ/741
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй
2023 он 04 сарын 28-ны өдөр, процесс-тойм: дугаар 06
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан Ковид-19 цар тахлын улмаас удаа дараа хойшилсон.
Шүүх тус хэргийг 2021 оны 12 дугаар сарын 7-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хооронд хянан хэлэлцээд гэм буруугийн асуудыг шийдвэрлэсэн.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 2022/ДШМ/356 дугаар магадлалаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн бөгөөд дахин хэргийг шүүхэд ирүүлээгүй болно.
Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно. |
Тойм бэлтгэсэн: Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун
Leave a Reply