Монгол банкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалд холбогдох
эрүүгийн хэргийн талаар
Шийдвэрийн дугаар: 2020.01.30 2020/ШЗ/175
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
2023 он 04 сарын 28-ны өдөр, процесс-тойм: дугаар 07
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Нийслэлийн прокурорын газраас Н.Золжаргалд холбогдуулан үргэлжилсэн үйлдлээр эрх мэдэл албан тушаалын байдлаар урвуулан ашиглах гэмт хэрэг, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэг, мөн мөнгө угаах гэмт хэргийг албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч, 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан үндэслэлээр буюу шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлагатай гэж дүгнээд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн бөгөөд дахин хэргийг шүүхэд ирүүлээгүй
Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно. |
Тойм бэлтгэсэн: Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар
Leave a Reply