Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэв
Шийдвэрийн дугаар: 2023.06.08 ШТ №395
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
Шийдвэрийн хураангуй-06
Санамж: “Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.”
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Ж.Золбаярт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Золбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, үргэлжилсэн үйлдлээр хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар шүүгдэгч Ж.Золбаярт 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж уг ялаа нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Хураангуй бичсэн: Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа
Leave a Reply