ЯЛЛАГДАГЧ Б.АНХБАЯРЫН ӨМГӨӨЛӨГЧ Г.ДАВААХҮҮГИЙН ГАРГАСАН ГОМДЛЫН ХУРЛЫН ТАЛААР
Шүүхийн нэр: Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Процессын тоймын дугаар, огноо: №09, 2023.06.13
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллагдагч Б.Анхбаярыг Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх, Худал мэдээлэл тараах гэмт хэрэгт тус тус холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгах тухай саналыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг, тус шүүх 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцээд, шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбар, хавтас хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд яллагдагч Б.Анхбаярт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээний үндэслэл арилаагүй, мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан, оргон зайлсан үндэслэл тогтоогдож байх тул хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорих зайлшгүй шаардлагатай гэж үзэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 1 сараар сунгаж шийдвэрлэсэн бөгөөд уг шүүгчийн захирамжийг яллагдагч Б.Анхбаярын өмгөөлөгч Г.Даваахүү нь эс зөвшөөрч Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг тус шүүхийн Ерөнхий шүүгч 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцээд шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзээд, өмгөөлөгч Г.Даваахүүгийн гомдлыг хангахгүй орхиж, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Процессын тойм бэлтгэсэн: Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун
Leave a Reply