Б-д холбогдох зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэв
Шийдвэрийн дугаар: Баянзүрх дүүргийн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023.08.17 №2964 шийтгэвэр.
Шийтгэвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Шийдвэрийн тойм: 2023.08.21 №10
Санамж: “Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.”
Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтээс зөрчилд холбогдогч Б-ыг 2023 оын 08 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын байрны гадна иргэн З-тэй хэрүүл маргаан үүсгэн, бусдыг өдөөн хатгасан зөрчлийг үйлдсэн гэж үзэж Б-д холбогдох зөрчлийн хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхээс зөрчилд холбогдогч Б нь Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын гадна хохирогч З-г “хүчиндэгч, ”гэх зэргээр хэл амаар доромжилж, бусдыг өдөөн хатган “Танхайрах” зөрчил үйлдсэн болох нь зөрчлийн хэрэгт авагдсан цагдаагийн байгууллагад ирсэн өргөдөл, гар утасны бичлэг, хохирогч, холбогдогчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэн Б-д 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулав.
Тоймыг бэлтгэсэн: Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Солонгоо
Leave a Reply