Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус дүүрэг дэх Цагдаагийн газартай хамтран зөрчил хариуцсан эрх бүхий албан тушаалтан, олон нийтийн цагдаа нарыг чадавхжуулах зорилгоор 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдөр тус Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн мөрдөгч, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан, олон нийтийн нарт “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэг, зөрчил, “Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдэвт сургалтыг зохион байгуулж, мөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг дүүргийн иргэд, олон нийтэд ил тод явуулах, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих” зөрчлийн шүүх хурлыг нээлттэй явуулж хамтран ажиллав.


БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН
ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
Leave a Reply