З.ЭНХБОЛД, Б.ЭНХ-АМГАЛАН НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ТУХАЙ

            Шүүхийн нэр: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх.

            Шийдвэрийн дугаар: 2026/ШТ/106

            Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

            Процессын тоймын огноо: 2026.02.10 №01

            Санамж: Энэхүү тойм нь Шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.              

  Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Б.Энх-амгаланг Зам тээвэр, хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболдтой гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцож, түүний хамаарал бүхий этгээдүүдийн ажилладаг “Страто” ХХК болон “Их дэлгэмэл ингүүн” ХХК-ыг Говь-сүмбэр аймгийн Шивээговь сумын нутаг дэвсгэрт байрлах Нүүрс угаах баяжуулах үйлдвэр лүү нүүрс тээвэр хийх ашиг сонирхлыг үүднээс Авлигын эсрэг хууль, Төрийн албаны тухай хууль, Авто замын тухай хуулийг тус тус зөрчиж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах Тавантолгой нүүрсний уурхайгаас Говь-сүмбэр аймгийн Сүмбэр сум хүртэлх орон нутгийн чанартай байгалийн шороон хөрсөн замыг улсын чанартай авто замын ангилалд шилжүүлэх, мөн тус шороон хөрсөн замыг “Их дэлгэмэл ингүүн” ХХК-нд түр хугацаагаар эзэмшүүлэх сайдын тушаал тус тус гаргаж, “Страто” ХХК болон “Их дэлгэмэл ингүүн” ХХК-д давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэг үйлдсэн гэж,

   Шүүгдэгч З.Энхболдыг Монгол Улсын ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж байхдаа Зам тээвэр, хөгжлийн сайдаар ажиллаж байсан Б.Энх-Амгалантай гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцож, өөрийн хамаарал бүхий этгээдүүдийн ажилладаг “Страто” ХХК болон “Их дэлгэмэл ингүүн” ХХК-ын Говь-сүмбэр аймгийн Шивээговь сумын нутаг дэвсгэрт байрлах Нүүрс угаах баяжуулах үйлдвэр лүү нүүрс тээвэр хийх ашиг сонирхлыг үүднээс Авлигын эсрэг хууль, төрийн албаны тухай хууль, Авто замын тухай хуулийг тус тус зөрчиж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах Тавантолгой нүүрсний уурхайгаас Говь-сүмбэр аймгийн Сүмбэр сум хүртэлх орон нутгийн чанартай байгалийн шороон хөрсөн замыг улсын чанартай авто замын ангилалд шилжүүлэх мөн тус шороон хөрсөн замыг “Их дэлгэмэл ингүүн” ХХК-д түр хугацаагаар эзэмшүүлэх сайдын тушаал тус тус гаргуулж,  “Страто” ХХК болон “Их дэлгэмэл ингүүн” ХХК-д давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

   Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдох хэргийг 2026 оны 02 дүгээр сарын 06-ны өдрөөс 2026 оны 02 дүгээр сарын 10-ны өдрүүдэд хянан хэлэлцээд Нийслэлийн Эрүүгийн давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан ажиллагаануудыг нэмж хийлгэх нь зүйтэй гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан үндэслэлээр шүүх хуралдааныг 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаагаар хойшлуулж шийдвэрлэв.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан

шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Сувд-Эрдэнэ

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.