-1

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД ТУС ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2024-04-03 00:00:00    |   787

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Баасанжав, А.Насандэлгэр, А.Отгонцэцэг, Захиргаа, удирдлагын газрын дарга Л.Санжрагчаа, Хэвлэл мэдээллийн хэлтсийн референт Г.Буянхишиг нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг өнөөдөр буюу 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ажиллалаа.

Тус шүүхийн Тамгын газрын дарга Б.Батцэцэг гишүүдэд шүүхийн байрны орчин нөхцөлийн талаар танилцуулав.

Ажлын хэсгийн гишүүд Шүүхийн ерөнхий зөвлөлийн мэдээллийг хүргэн, гурван дүүргийн шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтны санал бодлыг сонсож, тулгамдаж буй асуудал шийдлийн талаар ярилцав..

Тус уулзалтад Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар болон бусад шүүгч, шүүхийн захиргаа, үйлчилгээний албан хаагчид оролцлоо.

 

                                                                  БАЯНЗҮРХ СҮХБААТАР ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН                                                                  ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .
Цаг үеийн мэдээ