Хураангуй бэлтгэсэн:
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун
Line: 385
Function: _error_handler
File: /home/bzcourt/public_html/application/views/site/master.php
Line: 4
Function: court_echo
File: /home/bzcourt/public_html/application/libraries/Template.php
Line: 18
Function: view
File: /home/bzcourt/public_html/application/controllers/Site.php
Line: 64
Function: load
File: /home/bzcourt/public_html/index.php
Line: 315
Function: require_once
Шүүхийн нэр: Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх.
Шийдвэрийн дугаар: 2024/ШТ/93
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Шийдвэрийн тоймын огноо: 2024.11.06 №33
Санамж: Энэхүү тойм нь Шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2302006440349 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хянан хэлэлцэхэд,
Шүүгдэгч А.Чойжилсүрэнгийн өмгөөлөгч Д.Алтангэрэлээс “... Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж буй шүүх хуралдаан дуусаагүй үргэлжилж байгаа тул өнөөдрийн шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэх хүсэлтийг,
Шүүгдэгч Ч.Мөнхбаярын өмгөөлөгч Б.Батцэнгэлээс “...Ч.Мөнхбаярын өмгөөлөгчөөр оролцохоор эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг өнөөдөр байгууллаа. Миний бие 2024 оны 1 дүгээр сарын 05, 06-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх хурал товлогдсон байх тул хэргийн материалтай танилцах шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Иймд шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү...” гэх хүсэлтүүдийг тус тус ирүүлжээ.
Шүүх өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтүүдийг судалж үзэхэд шүүгдэгч А.Чойжилсүрэнгийн өмгөөлөгч Д.Алтангэрэлээс гаргасан хүсэлтэд холбогдох нотлох баримтыг хавсаргаж ирүүлээгүй байх тул хүлээн авахаас татгалзаж харин Ч.Мөнхбаярын өмгөөлөгч Б.Батцэнгэлээс гаргасан хэргийн материалтай танилцах боломжоор хангаж шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх хүсэлтийг хүлээн авч Ч.Ганхуяг нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 10.00 цаг хүртэл хугацаагаар хойшлуулж, дараагийн шүүх хуралдаан хүртэл нэр бүхий шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан
шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун