-1

ШҮҮГДЭГЧ Н.ӨНӨРЦЭЦЭГТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ХЯНАН ХЭЛЭЛЦЭХ ШҮҮХ ХУРАЛДААНЫГ ХОЙШЛУУЛАВ.

2024-06-04 00:00:00    |   780

Шүүхийн нэр: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх    

Шийдвэрийн дугаар: 2024.06.04  №2024/ШЗ/1497

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Шийдвэрийн тоймын огноо: 2024.06.04 №18

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 09.00 цагт товлон зарласан боловч хохирогч Ц.Гарамжавын өмгөөлөгч С.Эрдэнэсувдаас тус шүүхэд хандан “...хохирогч Ц.Гарамжавтай уг хэрэгт 06 дугаар сарын 03-ны өдөр гэрээ байгуулан өмгөөлөгчөөр оролцож байна. Миний бие хавтаст хэргийн материалтай танилцах шаардлагатай байх тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү...” гэх хүсэлт ирүүлснийг хүлээн авч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 09.00 цаг хүртэл хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн болно.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны

шүүхийн шүүгч М.Очбадрах

. . .
Цаг үеийн мэдээ