Зөрчилд холбогдогч Brandon Shane O,NEAL-д холбогдох зөрчлийн хэргийн талаар
2024-07-08 00:00:00 | 1446Шүүхийн нэр: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх.
Шийдвэрийн дугаар: 2024.07.08 №2024/ЗШ/1106
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Шийдвэрийн тоймын огноо: 2024.07.08 №23
Санамж: Энэхүү тойм нь Шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Америкийн Нэгдсэн улсын иргэн Brandon Shane O,NEAL-г Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд заасан “Танхайрах” зөрчил үйлдсэнд холбогдуулан Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газраас зөрчлийн хэрэг нээж, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан хэргийг шүүх 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хуралдаанаар хянан хэлэлцлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар зөрчилд холбогдогч Brandon Shane O,NEAL нь “...бусдыг өдөөн хатгаж, олон нийтийг үл хүндэтгэж...” танхайрах зөрчил үйлдсэн болох нь нотлогдсон байх тул зөрчилд холбогдогчийн хувийн байдал, зөрчлийн шинж, өмгөөлөгч, прокурор нарын санал, дүгнэлтийг харгалзан Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан
шатны шүүхийн шүүх