Мэдээ
2024-09-05 00:00:00 | 871Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн №129-А/181 дүгээр “Ажлын хэсэг байгуулах тухай” хамтарсан тушаалаар хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн этгээдэд холбогдох гүйцэтгэх бичиг баримтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх ажлыг 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр зохион байгууллаа.
Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэгт 2024 онд орсон нэмэлт өөрчлөлтэй холбогдуулан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2018-2024 оны хооронд хорихоос өөр төрлийн ялаар шийтгэгдэж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон ч ялтай этгээд оргон зайлсны улмаас хүргэгдээгүй, Улаанбаатар хотод оршин суух хаягтай, 228 ялтны гүйцэтгэх хуудасны материалыг хүлээлгэн өглөө.