-1

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХЭЭС САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2024-10-24 00:00:00    |   369

          Нийслэлийн Сүхбаатар /район/ дүүрэгт Шүүх байгуулагдсаны 60 жилийн ойг угтан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, прокурор, шүүх эрх мэдлийн байгууллагуудын ажилтан, алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдгээрийн бие бялдарыг хөгжүүлэх замаар биеийн тамир, спортыг дэмжих зорилгоор шилжин явах цомын төлөөх Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг 2024 оны 10 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд V-Court спорт ордонд амжилттай зохион байгууллаа.

         Тэмцээнийг нээж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар үг хэлсэн бол нээлтийн үйл ажиллагаанд Хан-Уул болон Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч нар, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нар, Нийслэлийн Прокурорын газар, Тээврийн Прокурорын газар, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Прокурорын газруудын Ерөнхий прокурорууд болон дүүргүүдийн Цагдаагийн газар, хэлтэс, албадын дарга, удирдлагууд оролцлоо.

       Тус тэмцээнд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн Прокурорын газар, Тээврийн Прокурорын газар, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн Прокурорын газрууд болон мөн дүүргүүдийн Цагдаагийн газар, хэлтэс, холбогдох нэгжийн нийт 25 багийн 200 гаруй тамирчид оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн баг тамирчид эрэгтэй, эмэгтэй төрөл тус бүрт түрүүлж, хос алтан медалийн эзэд болсон бол эрэгтэй хоёрдугаар байранд Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс, гуравдугаар байранд Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн баг тамирчид, эмэгтэй хоёрдугаар байранд Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс, гуравдугаар байранд Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн баг тамирчид тус тус шалгарч мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.

         Мөн тэмцээний шилдэг тоглогчоор Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн багийн тамирчин А. Ганцог, А. Сэрчмаа нар шалгарлаа.

            Ингээд тэмцээнд оролцсон бүх багуудийн үзүүлсэн амжилт, нийлбэр дүнгээр тус тэмцээний шилжин явах цомын эзнээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн баг тамирчид тодорлоо.


. . .
Цаг үеийн мэдээ