-1

БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ТОЙРГИЙН ШҮҮХИЙН НИЙТ ШҮҮГЧДИЙН АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.

2025-01-03 00:00:00    |   110

          Монгол Улсын Их хурлаас 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр баталсан Шүүх байгуулах тухай хуулийн хүрээнд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүдийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх болгон өөрчлөн байгуулж, 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна. 
           Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх байгуулагдсантай холбогдуулан тус шүүхийн нийт шүүгчдийн зөвлөгөөнийг 2025 оны 01 дүгээр сарын 02, 03-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. 

         Тус зөвлөгөөнөөр Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4, 36 дугаар зүйлийн 36.8-д заасны дагуу тус шүүхийн Ерөнхий шүүгчээр Жагдагийн Болдбаатарыг нийт шүүгчдийн олонхын саналаар сонгосон бол мөн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд “Эрүүгийн хэрэг, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах хуваарилах болон хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журам”-ыг хэлэлцэн баталлаа.   
                           БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ТОЙРГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .
Цаг үеийн мэдээ