-1

ХҮНДЭТГЭЛИЙН ШҮҮХ ХУРАЛДААН БОЛЛОО.

2025-01-17 00:00:00    |   1859

           Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 190 дугаартай зарлигаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг өндөр насны тэтгэвэрт гарсантай холбогдуулан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хүндэтгэлийн шүүх хуралдааныг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгууллаа. 
          Тус арга хэмжээнд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар болон шүүгчид, Тамгын газрын дарга Б.Батцэцэг болон захиргаа, үйлчилгээний албан хаагчид, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиун болон шүүгчид, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Э.Энхбат, ахмад шүүгч Ё.Цогтзандан нар оролцож, өндөр насны тэтгэвэрт гарч буй шүүгч С.Оюунчимэгт амжилт хүсэж, баяр хүргэлээ. 
         Өндөр насны тэтгэвэрт гарч буй шүүгч С.Оюунчимэг нь улсад 39 жил, үүнээс шүүгчээр 28 жил ажилласан манай тэргүүний шүүгч бөгөөд Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтангадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тунгийн одонгоор” тус тус шагнагдаж байсан. 
    Шүүгч С.Оюунчимэг танд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын нийт ажилчдын зүгээс ажлын амжилт хүсэж, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 

БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ТОЙРГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
 

. . .