Шүүгдэгч З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулав.
2025-01-20 00:00:00 | 1185 Шүүхийн нэр: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх.
Шийдвэрийн дугаар: 2025/ШТ/20
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Шийдвэрийн тоймын огноо: 2025.01.20 №02
Санамж: Энэхүү тойм нь Шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2302000300069 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хянан хэлэлцэхэд,
Хяналтын прокурорын зүгээс тус шүүхэд хандан “...Шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах...” тухай хүсэлтийг холбогдох баримтын хамт ирүүлснийг хүлээн авч З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл хугацаагаар хойшлуулж шийдвэрлэлээ.
Түүнчлэн шүүгдэгч Б.Энх-Амгалангийн өмгөөлөгч Д.Батсүхийн зүгээс нэр бүхий гэрч нарыг шүүх хуралдаанд оролцуулах тухай хүсэлт гаргасныг хангаж, шүүх хуралдааны тов мэдэгдэхийг шүүгчийн туслахад даалгаж шийдвэрлэсэн болно.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн
хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх