-1

Эмгэнэл

2025-01-30 00:00:00    |   967

 

ДЭНДЭВИЙН БАТСУУРЬ /1956-2025/

         Ахмад шүүгч Д.Батсуурь нь 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүнд өвчний учир таалал төгсөж бидэнд нөхөж баршгүй гарз тохиолоо.

         Д.Батсуурь нь 1956 онд Увс аймгийн Сагил суманд төрсөн бөгөөд 1965-1975 онд Увс аймгийн Улаангом хотод 10-н жилийн 1-р сургууль, 1976-1979 онд Улаанбаатар хотод Ардын армийн 036 дугаар ангид цэргийн хугацаат цэргийн албан хаагч, 1979-1981 онд Улаанбаатар хотын Хууль цаазын дунд сургууль, 1994-1998 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн, эрх зүйч, хуульч мэргэжилтэй.

            Д.Батсуурь нь 1981-2001 онд Увс аймгийн Сум дундын шүүхэд шүүгч, 2001-2009 онд Чингэлтэй дүүргийн шүүхэд шүүгч, 2009-2013 онд Хан-Уул дүүргийн шүүхэд шүүгч, 2013-2015 онд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2-р шүүхэд шүүгч, 2015 оноос Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр ажиллаж байгаад 2017 онд гавьяаныхаа амралтад гарсан.

Тэрээр Увс аймгийн шүүхэд 20 жил, дүүргийн шүүхэд 16 жил, нийт 36 жил шүүгчээр ажилласан бөгөөд шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг бэхжүүлэх, нийгэмд шударга ёсыг тогтоох үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулж, өөрийн мэдлэг, авьяас чадвараа дайчлан ажилласан билээ.

Түүний хичээл зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж, Хүндэт дипломат тэмдэг, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одон, Ардын хувьсгалын 80, 90, 100 жилийн ойн медаль, Шүүхийн тэргүүн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хүндэт тэмдэг, Төрийн албаны тэргүүний ажилтан зэрэг цол тэмдгээр шагнаж байсан юм.

Талийгаачийн шударга, зарчимч, хүнлэг бүтээлч, хөдөлмөрч хичээнгүй, элэгсэг, эгэл даруухан дотно дүр төрх бидний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

 

БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ТОЙРГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР.

. . .