-1

А.Ганхуяг нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг хойшлуулав.

2024-04-24 00:00:00    |   412

            Шийдвэрийн дугаар: 2024/ШЗ/786

            Шийдвэрийн төлөв:  Хүчин төгөлдөр болоогүй.

            Шийдвэрийн тоймын огноо: 2024.04.24 №04

            Санамж: Энэхүү тойм нь Шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.                                   

Нийслэлийн прокурорын газраас яллагдагч А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2302006440349 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч талуудын хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцэхэд,

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд яллагдагч Г.Энхтайваны өмгөөлөгч З.Хүрэлсүхээс шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх хүсэлтийг, яллагдагч Г.Энхтайваны өмгөөлөгч П.Энхболдоос хэргийн материалтай танилцах боломжоор хангаж шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх хүсэлтийг тус тус шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч А.Ганхуяг нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 11 цаг 00 минут хүртэл хугацаагаар хойшлуулж шийдвэрлэв. 

Харин яллагдагч Г.Мишээлтийн өмгөөлөгч Д.Болдбаатараас гаргасан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү гэх хүсэлтийг,  яллагдагч А.Ганхуягийн өмгөөлөгч О.Сайнгэрэл, Г.Цолмонгэрэл, Д.Доржсүрэн нараас тус тус гаргасан  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү гэх хүсэлтийг шүүхээс хүлээн авах боломжгүй гэж дүгнэн, хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.   

 

           Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан

            шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун

. . .
Цаг үеийн мэдээ