ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ
Монгол Улсын Их Хурлын 1993 оны 6 дугаар сарын 14-ний өдөр баталсан “Шүүх байгуулах тухай” хуулиар “Чингэлтэй дүүргийн шүүх”-ийг шинээр байгуулжээ.
Тус шүүхийн анхны ерөнхий шүүгчээр Д.Мөнхтуул, шүүгчээр Л.Бямбаа, С.Ичинхорлоо, Ж.Энхтуяа, Р.Аззаяа, Д.Хуяг, Н.Батхолбоо, нарийн бичгийн дарга Б.Дамдинбазар, С.Дэлгэрцэцэг, Д.Наранцэцэг, бичээч Л.Энхбилэг, зарлага Н.Ёолк нар ажиллаж байв.
2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн “Шүүх байгуулах тухай” хуулиар Дүүргийн Эрүүгийн хэргийн 1 дүгээр шүүх, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийг байгуулсан бөгөөд эдгээр нь Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт гарсан эрүү, иргэний хэрэг, маргааныг харьяалан шийдвэрлэх болсон.
Харин 2015 оны 6 дугаар сарын 19-ны өдрийн Шүүх байгуулах тухай хуулиар тус шүүхүүдийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гэж нэрлэх болсон юм.
2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд заасны дагуу 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүд үйл ажиллагаагаа явуулж байна.