Прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.
2024-05-06 00:00:00 | 1282Шийдвэрийн дугаар: 2024/ШЗ/381
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
Шийдвэрийн тоймын огноо: 2024.05.06 №7
Санамж: Энэхүү тойм нь Шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Прокуророос яллагдагч А.Баярмаад Ээрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлсан, оргон зайлж болзошгүй, урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, шүүх прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэх үндэслэлүүдээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд ирүүлсэн.
Шүүх прокурорын гаргасан санал, яллагдагч түүний өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэргийн материалд авагдсан баримтуудтай танилцаад яллагдагч А.Баярмаад таслан сэргийлэх арга хэмжээний хамгийн хүнд төрөл болох цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзэж, түүнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв
Тойм бичсэн: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан
шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар