-1

ЯЛЛАГДАГЧ Р.БАЗАРТ АВСАН ЦАГДАН ХОРИХ ТАСЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭГ ӨӨРЧЛҮҮЛЭХ ХҮСЭЛТИЙГ ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ

2024-05-09 00:00:00    |   1113

Шүүхийн нэр: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх    

Шийдвэрийн дугаар: 2024.05.09 №2024/ЕШЗ/1288

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.

Шийдвэрийн процессын тоймын огноо:8

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”   

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 171 дугаартай захирамжаар яллагдагч Р.Базарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлтийг өмгөөлөгч Т.Пүрэвбазараас гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 280 дугаартай болон Ерөнхий шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 531 дугаартай захирамжуудаар Мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй байгууллага болон прокурорын хяналтыг хэрэгжүүлж байгаа байгууллагын нутаг дэвсгэрийн харьяалах газрын шүүхэд хандаж хүсэлтээ шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэн хүсэлтийг хэлэлцэхээс татгалзжээ.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өмгөөлөгч Т.Пүрэвбазараас гаргасан хүсэлтийг хүлээн авч, 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэв.

Яллагдагч Р.Базарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай дээрх хүсэлтийг хянан хэлэлцэхэд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар “хохирогч нарын амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэл арилаагүй байх тул өмгөөлөгч Т.Пүрэвбазараас гаргасан хүсэлтийг хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэв.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны

шүүхийн шүүгч М.Очбадрах

. . .
Цаг үеийн мэдээ