СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
2024-05-10 00:00:00 | 920 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Баянзүрх дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн төлөвлөгөөнд тусгагдсан сургалтыг 2024 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын 3 дугаар хэлтсийн хурлын танхимд зохион байгууллаа.
Цагдаагийн хэлтсийн зөрчил шалгах шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтны мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүний эрх, эрх чөлөөг хангахад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй аргаар явуулах талаар “Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй зөрчил, гэмт хэргийг шалган шийдвэрлэхэд анхаарах асуудал”, “Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга”, “Хүн худалдаалах гэмт хэргийн тухай ойлголт” зэрэг сэдэвт сургалтыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ерөнхий шүүгч /Ph.D/ Н.Одонтуул, шүүгч, сургагч багш С.Аюушжав, Ц.Мөнхтулга, Д.Мөнхтуяа болон Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн Эрүүгийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, цагдаагийн дэд хурандаа Л.Бат-Очир нар хамтран явуулж, алба хаагчдын гаргасан санал, хүсэлтийг сонсож цаашид анхаарах зүйлсийн талаар ярилцлаа.
БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР