ШҮҮГДЭГЧ З.ЭНХБОЛД НАРТ ХОЛБОГДОХ ШҮҮХ ХУРАЛДААН ХОЙШИЛСОН ТУХАЙ
2024-01-19 00:00:00 | 1190ШҮҮГДЭГЧ З.ЭНХБОЛД НАРТ ХОЛБОГДОХ ШҮҮХ ХУРАЛДААН ХОЙШИЛСОН ТУХАЙ
Шүүхийн нэр: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Процессын тоймын дугаар, огноо: №05, 2024.01.19
Санамж: "Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно."
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт яллах дүгнэлт үйлдэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн.
Тус шүүхийн эрүүгийн хэргийн гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааныг 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 09 цагт товлон зарласан боловч нэр бүхий гэрчийг шүүх хуралдаанд албадан оролцуулахаар шүүх хуралдааныг хойшлуулж, 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 13 цаг 30 минутад товлон зарласан боловч нэр бүхий гэрч нар хуралдаанд ирээгүй байх бөгөөд шүүгдэгч нарын өмгөөлөгчид “...Шүүх хуралдаанд нэр бүхий гэрч нарыг оролцуулах, гэрчийг албадан ирүүлэх талаарх шүүхийн тогтоолын биелэлтийг хангуулахаар шүүх хуралдааныг дахин хойшлуулж өгнө үү...” гэх хүсэлтийг гаргасан.
Шүүх өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтүүдийг хэлэлцэж, нэр бүхий гэрчийг шүүх хуралдаанд албадан ирүүлэх шийдвэрийг дахин гаргаж, гэрч нарыг хуралдаанд оролцуулахаар шүүх хуралдааныг 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 08 цаг 30 минут хүртэл хойшлуулж, шүүгдэгч Б.Энх-Амгаланд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Тойм бэлтгэсэн: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн