-1

Яллагдагч Д.Бауыржан нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг хойшлуулав.

2024-05-16 00:00:00    |   1100

            Шийдвэрийн дугаар: 2024/ШЗ/925

            Шийдвэрийн төлөв:  Хүчин төгөлдөр болоогүй.

            Шийдвэрийн тоймын огноо: 2024.05.16 №11

            Санамж: Энэхүү тойм нь Шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.            

        Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Д.Бауыржан нарын 14 хүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2002 00211 0325  дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч талуудын хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд,

     Яллагдагч С.Арманы өмгөөлөгч Р.Машлайгаас биеийн эрүүл мэндийн байдалтай холбоотойгоор шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг холбогдох баримтын хамт ирүүлснийг шүүх хүлээн авч Д.Бауыржан нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 09 цаг 00 минут хүртэл хугацаагаар хойшлуулж шийдвэрлэв. 

           Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан

            шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол

. . .
Цаг үеийн мэдээ