-1

Яллагдагч Б.Базарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

2024-05-17 00:00:00    |   615

           Шийдвэрийн дугаар: 2024/ШЗ/420

            Шийдвэрийн төлөв:  Хүчин төгөлдөр болоогүй.

            Шийдвэрийн тоймын огноо: 2024.05.17 №12

            Санамж: Энэхүү тойм нь Шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.             

            Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч Б.Базарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “...нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэж...” болзошгүй үндэслэлээр яллагдагчаар цагдан хорих саналыг 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд ирүүлсэн.

  Шүүх прокуророос гаргасан санал, яллагдагчийн өмгөөлөгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар, хэргийн материалд авагдсан баримтуудтай танилцаад яллагдагч Б.Базарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзэв.

Мөн тус шүүхийн яллагдагч Б.Базарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хэргийг шийдвэрлэж дуусах хүртэл Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах болон нэр бүхий хүмүүстэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан ерөнхий шүүгчийн захирамж хуулийн хүчинтэй байх тул прокурорын саналаас татгалзаж шийдвэрлэв.

           Тойм бичсэн: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан

           шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар

. . .
Цаг үеийн мэдээ