-1

Яллагдагч О.Мөнхжин нарт холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв.

2024-05-20 00:00:00    |   690

 

            Шийдвэрийн дугаар: 2024/ШЗ/1367

            Шийдвэрийн төлөв:  Хүчин төгөлдөр болоогүй.

            Шийдвэрийн тоймын огноо: 2024.05.20 №14

Санамж: Энэхүү тойм нь Шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Нийслэлийн прокурорын газраас  яллагдагч О.Мөнхжинд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалт /Виртуал хөрөнгийн үйлчилгээний дотоод  мэдээллийг хууль бусаар ашиглах/, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Мөнгө угаах/,18.20 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд арилжааг урвуулан ашиглах/,

 Яллагдагч Б.Гантигт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалт /Виртуал хөрөнгийн үйлчилгээний дотоод  мэдээллийг хууль бусаар ашиглах/, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Мөнгө угаах/,18.20 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд арилжааг урвуулан ашиглах/ гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэн прокурорт буцааж шийдвэрлэв.

Тойм бэлтгэсэн: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал

. . .
Цаг үеийн мэдээ