Хураангуй бэлтгэсэн:
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сувд-Эрдэнэ
Шийдвэрийн дугаар: 2024/ЗШ/709
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
Шийдвэрийн тоймын огноо: 2024.05.13 №10
Санамж: Энэхүү тойм нь Шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Чингэлтэй дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн эрх бүхий албан тушаалтнаас зөрчилд холбогдогч гадаад улсын хоёр иргэнийг 2024 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, “Цахим хөгжил, харилцаа холбооны яам”-ны барилга руу ил задгай бие засаж, олон нийтийг үл хүндэтгэж танхайрах зөрчил үйлдсэн гэж үзэн шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ авхуулах тухай саналыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдөр ирүүлснийг мөн өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанд гаргасан оролцогч нарын тайлбар зэргийг үнэлж, дүгнэн эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авхуулах тухай саналыг үндэслэлтэй гэж үзэн Зөрчлийн тухай хуульд зааснаар албадан сургалтад хамруулж, баривчлах шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн болно.
Хураангуйг бэлтгэсэн: Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сувд-Эрдэнэ
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сувд-Эрдэнэ