Хураангуй бэлтгэсэн:
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун
Шүүхийн нэр: Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх.
Шийдвэрийн дугаар: 2024/ШТ/98
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Шийдвэрийн тоймын огноо: 2024.12.04 №36
Санамж: Энэхүү тойм нь Шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2302006440349 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хянан хэлэлцэхэд,
Шүүгдэгч Б.Түмэнжаргалын өмгөөлөгч Б.Ганпүрэв, Х.Базаррагчаа, шүүгдэгч Г.Энхтайваны өмгөөлөгч Э.Алтан-Уяа, шүүгдэгч Ч.Хүрэлбаатар, шүүгдэгч О.Сүхбаатар Г.Оюунцэцэг, Ж.Эрдэнэбатын өмгөөлөгч Д.Батсүх өмгөөлөгч нараас “...Хөгжлийн банкны 80 хүнд холбогдох хурал Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны хуралдаанаар хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байгаа тул өнөөдрийн шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлтүүдийг тус тус ирүүлснийг хүлээн авч мөн шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас нэр бүхий гэрч нарыг шүүх хуралдаанд оролцуулах талаар хүсэлтийг гаргасан ба гэрч нар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул албадан ирүүлэх ажиллагааг гүйцэтгэхийг Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба, Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн Хуяглан хүргэх, албанд тус тус даалгаж, шүүх хуралдааныг 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 10 цаг 00 минут хүртэл хугацаагаар хойшлуулж, дараагийн шүүх хуралдаан хүртэл нэр бүхий шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан
шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун