Хураангуй бэлтгэсэн:
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр
Line: 385
Function: _error_handler
File: /home/bzcourt/public_html/application/views/site/master.php
Line: 4
Function: court_echo
File: /home/bzcourt/public_html/application/libraries/Template.php
Line: 18
Function: view
File: /home/bzcourt/public_html/application/controllers/Site.php
Line: 64
Function: load
File: /home/bzcourt/public_html/index.php
Line: 315
Function: require_once
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 5722 дугаартай шийтгэвэр.
Шүүхийн шийдвэрийн тойм: дугаар №02 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр.
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан зөрчилд холбогдогч “П”-г Жолоочийн даатгалын тухай хуулийг зөрчсөн гэж үзэн 2024 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 310001320007603 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.15 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар 10.000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан байна.
Дээрх шийтгэлийн хуудсыг хяналтын прокурор хянаад “...тухайн зөрчлийг газар дээр нь хялбаршуулсан журмаар шалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. ...” гэж дүгнэн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 119 дугаартай дүгнэлт бичжээ.
Эрх бүхий албан тушаалтан 2024 оны 03 дугаар сарын 09-ний өдөр “П”-д холбогдох зөрчилд шийтгэл оногдуулсан байхад 5 сарын дараа буюу 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр дүгнэлт бичиж, түүнээс сар шахам хугацааны дараа буюу 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр анхан шатны шүүхэд дүгнэлтээ ирүүлснийг зөрчлийн хэргийн оролцогч, талууд гомдол, дүгнэлт бичихдээ Монгол Улсын Үндсэн хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан тэгш байдлыг чанад баримтлан оролцогч гомдол гаргах, прокурор дүгнэлт бичихдээ илтэд ялгавартай байх боломжгүй тул хуулийн хугацааг илтэд хэтрүүлсэн гэж үзнэ.
Тодруулбал, эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг эс зөвшөөрвөл оролцогч гомдол гаргах болон прокурор дүгнэлт бичих хугацаа илтэд ялгавартай байх боломжгүй бөгөөд прокурор дүгнэлтээ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн “7.6 дугаар зүйлд заасан харьяаллын дагуу шүүхэд хүргүүлнэ” гэдэгт мөн хуулийн 7.6 дугаар зүйл дэх “ажлын 5 хоногийн дотор гаргах” гэсэн зохицуулалт нэгэн зэрэг хамаарч, үйлчлэх үндэслэлтэй байгааг анхаарах нь зүйтэй.
Ингэснээр хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэсэн зарчмыг зөрчин, прокурорыг оролцогчтой адилтган үзсэн гэж үзэхгүй, харин Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар ямар нэгэн хугацаа заагаагүй буюу хязгаарлалт байхгүй, боломжтой үедээ бичиж болно гэх нь холбогдох хуулийн нийтлэг зохицуулалт, зарчимд нийцэхгүй, илтэд хүлээн зөвшөөрөгдөхгүй бөгөөд нийтлэг мөрдөх хуулийн хугацааг дур зоргоор тодорхой хязгааргүйгээр тогтоох, зааварлан журамлах ёсгүй юм.
Иймд цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай прокурорын дүгнэлтийг хүлээн авахаас шүүх татгалзаж шийдвэрлэв.
Тоймыг бэлтгэсэн: Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр