Хураангуй бэлтгэсэн:
Шүүгч С.Оюунчимэг
Line: 385
Function: _error_handler
File: /home/bzcourt/public_html/application/views/site/master.php
Line: 4
Function: court_echo
File: /home/bzcourt/public_html/application/libraries/Template.php
Line: 18
Function: view
File: /home/bzcourt/public_html/application/controllers/Site.php
Line: 64
Function: load
File: /home/bzcourt/public_html/index.php
Line: 315
Function: require_once
Шүүхийн нэр: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх.
Шийдвэрийн дугаар: 2025/ЗШ/01
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Шийдвэрийн тоймын огноо: 2024.12.24 №01
Санамж: Энэхүү тойм нь Шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Зөрчлийн хэрэг бүртгэх тасгаас зөрчилд холбогдогч А.Отгонбаатарыг 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Боловсролын яаман дотор Боловсролын сайд П.Наранбаярыг мэдээлэл хийх үеэр түүний бие рүү өндөг шидэж, хэрүүл маргаан үүсгэн бусдыг өдөөн хатгаж, олон нийтийг үл хүндэтгэн бусдын амгалан тайван байдлыг алдагдуулан танхайрсан зөрчил гаргасан болох нь зөрчлийн хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, нэмэлт хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийлгэсэн баримт зэргээр нотлогдсон тул хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцээд А.Отгонбаатарт Зөрчлийн тухай хуулийн 5,2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4-д зааснаар 15 цагийн албадан сургалтад хамруулж, 7 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулж, Т.Отгонбаатарт холбогдох зөрчлийн хэрэг шалгагдаж байгааг дурдаж шийдвэрлэлээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан
шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.
Шүүгч С.Оюунчимэг