Хураангуй бэлтгэсэн:
БЗ, СБ, ЧД-ийн ЭХАШТШ-ийн Шүүгч Э.Чанцалням
Line: 385
Function: _error_handler
File: /home/bzcourt/public_html/application/views/site/master.php
Line: 4
Function: court_echo
File: /home/bzcourt/public_html/application/libraries/Template.php
Line: 18
Function: view
File: /home/bzcourt/public_html/application/controllers/Site.php
Line: 64
Function: load
File: /home/bzcourt/public_html/index.php
Line: 315
Function: require_once
Шүүхийн нэр: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх.
Шийдвэрийн дугаар: 2025/ШЗ/3041
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Шийдвэрийн тоймын огноо: 2025.04.15 №03
Санамж: Энэхүү тойм нь Шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Б.Мандахбаяр, П.Энхтогтох, Ц.Гантулга, П.Одонтунгалаг, Б.Батсүх, Э.Амарбат, Ш.Батхолбоо нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2202003650383 дугаартай хэрэгт яллагдагч Б.Мандахбаярын өмгөөлөгч Д.Нямдорж, А.Энхтүвшин, Ц.Гантулгын өмгөөлөгч Х.Базаррагчаа, яллагдагч П.Одонтунгалаг нараас “...мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлагатай” гэх агуулга бүхий үндэслэлээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт ирүүлснийг 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хянан хэлэлцлээ.
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар дээрх нөхцөл байдал тогтоогдохгүй, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хавтаст хэргийн хүрээнд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх боломжтой байх тул яллагдагч нарыг нарыг шүүхэд шилжүүлж, гэм буруутай эсэхийг шийдвэрлэх шүүх хуралдааныг 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 11 цаг 00 минутад товлож, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн
хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Чанцалням
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.
БЗ, СБ, ЧД-ийн ЭХАШТШ-ийн Шүүгч Э.Чанцалням