Хураангуй бэлтгэсэн:
БЗ, СБ, ЧД-ийн ЭХАШТШ-ийн Шүүгч М.Түмэннаст
Line: 385
Function: _error_handler
File: /home/bzcourt/public_html/application/views/site/master.php
Line: 4
Function: court_echo
File: /home/bzcourt/public_html/application/libraries/Template.php
Line: 18
Function: view
File: /home/bzcourt/public_html/application/controllers/Site.php
Line: 64
Function: load
File: /home/bzcourt/public_html/index.php
Line: 315
Function: require_once
Шүүхийн нэр: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх
Шийдвэрийн дугаар: 2025/ШЦТ/895
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Шийдвэрийн тоймын огноо: 2025.04.09 №04
Санамж: Энэхүү тойм нь Шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Нийслэлийн Прокурорын Газраас А.Ганхуяг, Д.Мөнх-Эрдэнэ, Г.Мишээлт, Г.Энхтайван, С.Бямбасүрэн, Б.Түмэнжаргал, Ш.Баярсүх, Ж.Эрдэнэбат, Ли Жон Соб /Lee Jung Seob/, Ким Кэа Баум /Kim Kea Baum/, Ж.Сүхбаатар, С.Жавхлантбаатар, Б.Мөнхболд, А.Чойжилсүрэн, Д.Цогтбадрах, Ч.Мөнхбаяр, О.Сүхбаатар, Б.Алтаншагай, О.Лувсандагва, Б.Баярмаа, Ц.Хадбаатар, О.Хонгорзул, Б.Дөлгөөн, Ц.Болортуяа нарын 24 хүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, “Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах”, “Залилах” гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох хэргийн шүүх хуралдааныг 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 10 цагт зарлаж, 4 дүгээр сарын 09-ний өдөр эцэслэн хянан шийдвэрлэж дараах шийдвэрийг гаргалаа.
Шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэ, Г.Мишээлт, Г.Энхтайван, Ж.Сүхбаатар, Ч.Мөнхбаяр, Б.Алтаншагай, нарыг холбогдсон “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг,
Шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Ким Кэа Баум /Kim Kea Baum/, Ли Жон Соб /Lee Jung Seob/ нарын холбогдсон “Залилах” гэмт хэргийг
шүүгдэгч А.Ганхуяг, Ц.Болортуяа нарын холбогдсон “Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах” гэмт хэргийг тус тус “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгаж шийдвэрлэлээ.
Харин шүүгдэгч А.Ганхуяг, Ж.Эрдэнэбат нарыг үргэлжилсэн үйлдлээр “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт хатгагчаар оролцсон гэм буруутайд,
шүүгдэгч С.Жавхлантбаатарыг үргэлжилсэн үйлдлээр “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт хамжигч, хатгагчаар оролцсон гэм буруутайд,
шүүгдэгч Д.Цогтбадрахыг “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд,
шүүгдэгч А.Чойжилсүрэнг үргэлжилсэн үйлдлээр “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэм буруутайд,
шүүгдэгч С.Бямбасүрэн, Б.Түмэнжаргал, Ш.Баярсүх, , О.Сүхбаатар, О.Лувсандагва, Б.Баярмаа, Ц.Хадбаатар, Б.Дөлгөөн, О.Хонгорзул, Б.Мөнхболд нарыг “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг гүйцэтгэгчээр оролцсон гэм буруутайд,
шүүгдэгч А.Ганхуягийг “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон.
Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хамтран оролцсон хэлбэр оролцоо, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс харгалзан үзэж дараах ял шийтгэлийг оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэн.
Шүүгдэгч А.Ганхуягт үргэлжилсэн үйлдлээр “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт хатгагчаар оролцсон үйлдэлд нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилээр хасаж, 3 жил хорих ял, “Залилах” гэмт хэрэгт 3 жил хорих ял, нийт нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилээр хасаж, 6 жилийн хугацааг хорих ял,
шүүгдэгч С.Жавхлантбаатарт үргэлжилсэн үйлдлээр “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт хамжигч, хатгагчаар оролцсон үйлдэлд нийтийн албанд ажиллах эрхийг 4 жилээр хасаж, 3 жил хорих ял,
шүүгдэгч Ж.Эрдэнэбатад үргэлжилсэн үйлдлээр “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт хатгагчаар оролцсон үйлдэлд нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилээр хасаж, 2 жил 06 сар зорчих эрх хязгаарлах ял,
шүүгдэгч А.Чойжилсүрэнд үргэлжилсэн үйлдлээр “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон үйлдэлд нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилээр хасаж, 2 жил 06 сар зорчих эрх хязгаарлах ял,
шүүгдэгч Б.Мөнхболд, С.Бямбасүрэн, Б.Түмэнжаргал Ш.Баярсүх, Д.Цогтбадрах О.Лувсандагва, Б.Баярмаа, Ц.Хадбаатар, Б.Дөлгөөн нарт “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон үйлдэлд нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилээр хасаж, 2 жил зорчих эрх хязгаарлах ял,
шүүгдэгч О.Хонгорзул, О.Сүхбаатар нарт “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон үйлдэлд нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилээр хасаж, 01 жил зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэлээ.
Шүүгдэгч А.Ганхуяг, С.Жавхлантбаатарт нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр, шүүгдэгч Ж.Эрдэнэбат, А.Чойжилсүрэн, Б.Мөнхболд, С.Бямбасүрэн, Б.Түмэнжаргал Ш.Баярсүх, Д.Цогтбадрах О.Лувсандагва, Б.Баярмаа, Ц.Хадбаатар, Б.Дөлгөөн, О.Хонгорзул, О.Сүхбаатар нарт оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг оршин суух харьяа дүүргээс гарахыг хязгаарлах, оршин суугаа газраас ажил, хүүхдийн сургууль /цэцэрлэг/ хооронд зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэв.
ТОЙМ БИЧСЭН: БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН
ХЭРГИЙН АНХАН ШАТЫН ТОЙРГИЙН ШҮҮХИЙН ШҮҮГЧ М.ТҮМЭННАСТ
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.
БЗ, СБ, ЧД-ийн ЭХАШТШ-ийн Шүүгч М.Түмэннаст