-1

ШҮҮГДЭГЧ Н.ӨНӨРЦЭЦЭГТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ХЯНАН ХЭЛЭЛЦЭХ ШҮҮХ ХУРАЛДААНЫГ ХОЙШЛУУЛАВ.

2024-07-01 00:00:00    |   1675

Шүүхийн нэр: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх    

Шийдвэрийн дугаар: 2024.07.01  №2024/ШЗ/1679

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Шийдвэрийн тоймын огноо: 2024.07.01 №19

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 09.00 цагт товлон зарласан боловч “...Хохирогч н.Ундрах-Оргилын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн зүгээс хэргийн материалтай танилцах боломжоор хангаж шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү...” гэх хүсэлтийг гаргасныг хүлээн авч шүүгдэгч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 13 цаг 30 минут хүртэл хугацаагаар хойшлуулж шийдвэрлэлээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны

шүүхийн шүүгч М.Очбадрах

. . .
Цаг үеийн мэдээ