ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХЭЭС СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
2024-07-01 00:00:00 | 1200Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадарын өөрийн хүсэлтийг үндэслэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс санал болгосноор тэрбээр Монгол Улсын Дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн сургалт, судалгаа мэдээллийн хүрээлэнд 2024 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн 6 сарын хугацаагаар шүүгч-судлаачаар ажилласан юм. Ийнхүү шүүгч-судлаачаар ажилласан хугацаанд хийж гүйцэтгэсэн судалгаа, эрдэм шинжилгээний ажлын хүрээнд Эрүүгийн хуулийг тайлбарлах онол, арга зүй сэдвээр 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн сургалт, судалгааны төвд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч, шүүгчид болон Тамгын газрын ажилчдад судалгааны ажлын тайланг танилцууллаа.
Мөн тус шүүхийн шүүгч С.Батгэрэл өөрийн хамтын бүтээл болох “Эрүүгийн эрх зүйн бодлого, тохиолдол, хууль хэрэглээ” номын талаар шүүгчид болон Тамгын газрын албан хаагчдад танилцуулж, Эрүүгийн эрх зүйн бодлого тохиолдол шинжлэх аргачлал сэдвээр сургалт явууллаа.
БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР