-1

ШҮҮГДЭГЧ Б.АНХБАЯР, Л.БАЯРЖАРГАЛ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ХЯНАН ХЭЛЭЛЦЭХ ШҮҮХ ХУРАЛДААНЫГ ХОЙШЛУУЛАВ.

2024-07-01 00:00:00    |   1200

Шүүхийн нэр: Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх    

Шийдвэрийн дугаар: 2024.07.01  №2024/ШЗ/1176

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Шийдвэрийн тоймын огноо: 2024.07.01 №20

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Анхбаяр, Л.Баяржаргал, Л.Шинэтуяа, Б.Энхбилэг, Г.Алтанзаяа нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 09 цаг 30 минутад хаалттайгаар хянан хэлэлцэхээр товлон зарласан боловч шүүгдэгч Б.Анхбаярын өмгөөлөгч Г.Даваахүүгийн зүгээс “биеийн эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү...” гэх хүсэлт ирүүлснийг, мөн шүүгдэгч Б.Анхбаярын өмгөөлөгч С.Энхбатын зүгээс “...хэргийн материалтай танилцах боломжоор хангаж шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү...” гэх хүсэлтийг тус тус ирүүлснийг шүүх хүлээн авч шүүгдэгч Б.Анхбаяр, Л.Баяржаргал, Л.Шинэтуяа, Б.Энхбилэг, Г.Алтанзаяа нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 11 цаг 00 минут хүртэл хугацаагаар хойшлуулж шийдвэрлэлээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны

шүүхийн шүүгч П.Ариунболд

. . .
Цаг үеийн мэдээ