-1

Яллагдагч Д.Бауыржан нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэв.

2024-07-02 00:00:00    |   1153

           Шүүхийн нэр:Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх.         

            Шийдвэрийн дугаар:2024/ШЗ/1189

            Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

            Шийдвэрийн тоймын огноо:2024.07.01 №21

            Санамж: Энэхүү тойм нь Шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.            

Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Д.Бауыржан нарын 14 хүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2002002110325  дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч талуудын хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хэлэлцээд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүхээс үзэн яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 11 цаг 00 минутад товлосон болно.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан

шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол

. . .
Цаг үеийн мэдээ