-1

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАНЫ ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛЛОО.

2024-07-09 00:00:00    |   1097

                Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлөөс 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр “Төрийн жинхэнэ албаны тангараг өргөх” ёслолыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд зохион байгууллаа.

                Тус арга хэмжээнд  Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга бөгөөд Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлийн дарга Б.Эрдэнэтулга, Шүүхийн захиргааны хүний нөөцийн газрын дарга Д.Мөнхбат, Гадаад харилцаа, мэдээлэл хамтын ажиллагааны газрын дарга Н.Ганбаатар, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Болор, Шүүхийн захиргааны ажилтны хүний нөөцийн бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах референт Б.Оюуннасан нар оролцож шинээр төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөж буй шүүхийн захиргааны алба хаагчдад баяр хүргэж амжилт хүссэн бол Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын  газрын нийт 6 албан хаагч тангараг өргөж, төрийн жинхэнэ албан хаагч боллоо.

                Нийт тангараг өргөсөн алба хаагчдадаа баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

 

. . .
Цаг үеийн мэдээ