ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТ ӨГӨХ АЛБАН ХААГЧ НАРТ ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
2024-10-01 00:00:00 | 611Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газруудтай хамтран шүүхүүдийн Хуульчийн мэргэжлийн шалгалт өгөх шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарт зориулсан “Хуульчийн мэргэжлийн шалгалт өгөхөд анхаарах асуудал, бодлого бодох аргачлал” /Захиргааны эрх зүй, Иргэний эрх зүй, Эрүүгийн эрх зүй/-ын сэдвээр сургалт зохион байгуулах гэж байна.
Эхний ээлжийн сургалтыг 2024.10.02-ны өдөр 15.00 цагаас “Захиргааны эрх зүйн бодлого бодох аргачлал” сэдвээр ,17.00 цагаас “Эрүүгийн эрх зүйн бодлого бодох аргачлал” сэдвээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 5 давхрын хурлын танхимд зохион байгуулах ба сургалтыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл нар удирдан явуулна.
Хуульчийн мэргэжлийн шалгалтад оролцох шүүхийн захиргааны ажилтнууддаа сургалтдаа идэвхтэй хамрагдаж, шалгалтдаа амжилттай оролцохыг хүсье.
Сургалттай холбоотой мэдээлэл авах утас:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын Шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга Н.Амаржаргал 92080488, Олон нийттэй харилцах мэргэжилтэн Б.Төгсбуянжаргал - 99364588,
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН
ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР