-1

ШҮҮГДЭГЧ Ч.ГАНХУЯГ НАРТ ХОЛБОГДОХ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ

2024-10-10 00:00:00    |   782

            Шийдвэрийн дугаар: 2024/ШЦТ/898

            Шийдвэрийн төлөв:  Хүчин төгөлдөр болсон.

            Шийдвэрийн тоймын огноо: 2024.10.10 №30

            Санамж: Энэхүү тойм нь Шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

        Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Ч.Ганхуяг, Б.Золбоо нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч Ч.Ганхуягийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус зүйл хэсэгт зааснаар 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгийн торгуулийн ял, шүүгдэгч Б.Золбоог хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус зүйл хэсэгт зааснаар 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 төгрөгийн торгуулийн ял тус тус шийтгэж, шүүгдэгч Ч.Ганхуяг, Б.Золбоо нарт оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн болно.

Тойм бичсэн: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн

анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн

. . .
Цаг үеийн мэдээ