-1

БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРААС ШҮҮГЧ, АЖИЛТНУУДЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГ, ОНОШИЛГООНД ХАМРУУЛЛАА.

2024-11-22 00:00:00    |   487

      Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас тус шүүхийн нийт шүүгч, захиргааны ажилтнуудыг 2024 оны 11 дүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамрууллаа.

   Тус үзлэг оношилгоог Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн нарийн мэргэжлийн эмч нарын 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр ирж шүүгч, ажилтнууд болон Цагдаагийн албан хаагчид нийт 95 хүнд цусны дэлгэрэнгүй шинжилгээ, хавдрын маркер, элэгний ВС вирус, хеликобактер, эрдсийн шинжилгээ, зүрхний цахилгаан бичлэг, ЭХО, дотрын эмчийн үзлэг тус тус хийгдэж, 5 хоногийн өдрийн эмчилгээнд хамрагдахаар боллоо.   

                 

БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .
Цаг үеийн мэдээ