-1

А.Отгонбаатарт холбогдох зөрчлийн хэргийн тухай

2024-11-22 00:00:00    |   499

            Шүүхийн нэр: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх.       

            Шийдвэрийн дугаар: 2024/ШЗЗ/652

            Шийдвэрийн төлөв:  Хүчин төгөлдөр болсон.

            Шийдвэрийн тоймын огноо: 2024.11.22 №34

        Санамж: Энэхүү тойм нь Шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.           

   Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Зөрчлийн хэрэг бүртгэх тасгаас зөрчилд холбогдогч А.Отгонбаатарыг 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Боловсролын яаманд бусадтай хэрүүл маргаан үүсгэж танхайрсан, бусдын биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон гэж үзэн зөрчлийн хэрэг нээн шалгалтын ажиллагаа явуулсан хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хянан хэлэлцээд зөрчлийн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэн хэрэгт нэмэлт хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийлгэхээр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст буцааж шийдвэрлэлээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан

шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг

. . .
Цаг үеийн мэдээ