-1

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРААС СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2024-11-27 00:00:00    |   299

   Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Д.Золжаргалын зүгээс 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын ажилчдад “Авлигын гэмт хэрэг” сэдвээр сургалт орлоо.

  Тус сургалтаар Авлигын эсрэг гэмт хэрэг, Эрүүгийн хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулийн талаар яриа таниулга хийж, алба хаагчийн сонирхсон асуултад хариулт өгч ажиллаа.

                 

БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .
Цаг үеийн мэдээ