-1

ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРААС СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2024-11-27 00:00:00    |   282

     Тагнуулын Ерөнхий газрын Төрийн нууцын хэлтсийн шүүхийн байгууллага хариуцсан ажилтны зүгээс 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын алба хаагчдад зориулан Төрийн болон албаны нууцын хууль тогтоомж, анхаарах асуудал сэдвээр сургалт зохион байгууллаа.

       Тус сургалтаар Төрийн болон албаны нууцтай холбоотой хэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд анхаарах асуудал сэдвээр Тамгын газрын алба хаагч нартай харилцан ярилцаж, санал солилцлоо.

                 

БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .
Цаг үеийн мэдээ